Header

Top Menu

Онцлох нийтлэл




Нийтийн номын сангийн  2014 оны 11-р сарын 12-ны 
 өдрийн  хамт олны хурлаар хэлэлцэн батлав.


                                           ЗӨӨВРӨӨР НОМ ХҮРГЭХ “ГАРААС ГАРТ”               
                                                  ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ

Зорилго: Номын сангийн уншлага үйлчилгээг уншигчдын гарт хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдний оюуны хэрэгцээг хангахад оршино.
Нэг:  Уншигчийн хүлээх үүрэг.
ü  Уншигч нь номын сангийн уншигчийн картын хуудас бөглөж бүртгүүлнэ.
ü  Уншигч нь номын сангийн утас, мейл хаяг, мессенжер, фейсбүүк хуудас зэргээр өөрийн сонгосон номоо захиална.
ü  Тухайн уншигч  нь хүргэлтээр өгсөн номын үнийн барьцааны бичиг баримт,  хүргэлтийн зардлын  хамт  өгнө.  /очих буцах зардал 1200 төг/
ü  Номыг унших хугацаа 5-7 хоног байна.  
ü  Ном ашигласны төлбөрийг  хоногт 100 төгрөгөөр тооцно.
ü   Нэг удаа утас, мейлээр сунгаж болно.
ü  Уншигч нь номыг уншиж дууссаны дараа өөрийн биеэр номын санд авчирч өгөхөөс гадна авчирч өгөх боломжгүй бол захиалга өгөн  номын санчид хандаж,  хүргэлтийн зардлыг төлнө. / очих буцах зардал 1200 төг/
ü  Уншигч нь номыг урж гэмтээн,  алдаж үрэгдүүлсэн тохиолдолд Алдагдсан буюу гэмтээгдсэн ном хэвлэлийг нөхөн төлүүлэх журмын 2.3 дахь заалтанд заасны дагуу төлүүлж,  номын санг хохиролгүй болгоно

Хоёр.Номын санчийн хүлээх үүрэг
ü  Номын санч нь тухайн уншигчийн гэрийн болон ажлын хаягаар номыг хүргэж өгнө.
ü  Номын санч нь ном захиалагч, уншигчидад  ном хүлээлгэн өгсөн, буцааж авсан тухай болон барьцааны бичиг баримт, ном ашигласны төлбөр  мөнгө авсан, өгсөн тухай хүснэгт бөглүүлж,гарын үсэг зуруулан тооцоог тухай бүрд нь хийж дуусгана.
ü  Номын санч сар тутам зөөврөөр ном олгосон мэдээллээ хамт олны хуралд танилцуулж, номын сангийн бүртгэл мэдээлэл, тайланд стандартын дагуу тусгаж өгнө.

Говьсүмбэр аймгийн нийтийн номын сан

Төстэй мэдээ


Сурталчилгаа 1

7 хоногийн эрэлттэй

Сурталчилгаа 2