БАТЛАВ.
ЗАХИРАЛ Д.БАТМЭНД
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НИЙТИЙН
НОМЫН САНГИЙН
ДҮРЭМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ:
Нийтийн номын сан нь /цаашид номын
сан гэх/ иргэдэд ном хэвлэл, мэдээллээр үйлчлэх, мэдлэг боловсролоо
дээшлүүлэхэд нь туслах үүрэг бүхий орон нутгийн төрийн өмчийн соёлын
байгууллага мөн.
1.1.
Номын сан нь Монгол Улсын хууль, тогтоомж, төр
засгийн бодлого шийдвэр, дүрэм, журам заавар, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэх
үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн
чиглэлийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана.
1.2.
. Номын
сангийн захирлыг Төрийн албаны тухай хууль, Соёлын тухай хуулийн 5 дугаар
зүйлийн 2-д заасны дагуу Засаг дарга сонгон шалгаруулж томилох ба чөлөөлнө.
1.3.
. Номын
сан нь албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга тэмдэгтэй байна.
1.4.
Номын
сан нь дотоод журамтай байна.
1.5.
. Журмыг
нийтийн номын сангийн захирлын тушаалаар батална.
1.6.
Номын
сангийн захирал нь Засаг даргатай гэрээ байгуулж ажиллан.
ХОЁР. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:
2.1. Номын
сангийн ажилтан, ажиллагсадыг ажлын байрны тодорхойлолтонд тавигдах шаардлагын
дагуу сонгон шалгаруулж, номын сангийн захирлын тушаалаар томилох ба чөлөөлнө. Номын
санч нь Сум болон сургуулийн номын сангуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангана.
2.2. Номын сангийн арга зүйч нь Сум болон
сургуулийн номын сангуудыг мэргэжил арга зүйн
удирдлагаар хангана.
2.3. Аймгийн Засаг дарга нь номын сангийн үйлчилгээнд
шаардлагатай орчин үеийн дэвшилтэд техник технологи, тоног төхөөрөмж болон
зориулалтын байраар хангана.
ГУРАВ. НОМЫН САНГИЙН ЭРХ, ҮҮРЭГ.
3.1. Номын сангийн удирдлага нь дор
дурдсан эрхтэй.
3.1.1. Батлагдсан төсөв хөрөнгийг зориулалтын дагуу
захиран зарцуулах.
3.1.2. Мөрдөж буй
хууль эрхийн актыг үндэслэн номын сангийн хэрэгцээнээс илүү ном хэвлэлийг
худалдах, солилцох, утга агуулга эдэлгээний улмаас хуучирсан ном, хэвлэлийг хасч, фондын эргэлтийг сайжруулах.
3.2. Номын сангийн удирдлага нь дор
дурдсан үүрэгтэй.
3.2.1. Өөрийн үйл ажиллагаанд мөрдөх дүрэм журам,
мэргэжлийн ур чадвар бүхий хүний нөөцийг бүрдүүлж, үйлчилгээний өндөр түвшинд
үйл ажиллагаа явуулах.
3.2.2. Номын сан ном зүйн мэдээллийг автоматжуулах, үйл
ажиллагаандаа орчин үеийн техник, технологийг нэвтрүүлж, электрон мэдээллийн
санг бий болгох
3.2.3. Сан
хөмрөгийн ном хэвлэл мэдээллийг зохих журмын дагуу уншигч хэрэглэчдэд
ашиглуулах, аймгийн иргэдийг үйлчилгээндээ өргөнөөр хамруулж, каталоги, картын
сан, эдектрон мэдээллийн тусламжтайгаар байгууллага иргэдэд төрөл бүрийн
лавлагаа мэдээллээр үйлчилэх.
3.2.4. Сум, сургуулийн номын сангуудыг мэргэжил арга зүйн
удирдлагаар хангах, номын сангийн холбогдолтой аргачлал, сургалт семинар зохион
байгуулж номын санчдын мэргэжил боловсролыг дээшлүүлэх.
3.2.5. Ном хэвлэлийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах
ажлыг стандартын дагуу хангаж ажиллах.
3.2.6. Номын сангийн материаллаг баазыг бэхжүүлэх, номын
сангийн мэргэжлийн боловсон хүчнээр хангах.
3.2.7. Номын сан хоорондын ном солилцох гэрээ байгуулан,
өөрийн фондод байхгүй ном хэвлэлийг солилцож уншигчдад үйлчлэхийн зэрэгцээ хөдөөгийн
багийн иргэдэд нүүдлийн номын сангийн үйлчилгээ үзүүлэх.
ДӨРӨВ. НОМЫН САНГИЙН УНШИГЧИЙН ЭРХ,
ҮҮРЭГ.
4.1. Номын
сангийн уншигч нь дор дурдсан эрхтэй.
4.1.1. Иргэд орон
нутгийнхаа номын санд үйлчлүүлэх
4.1.2. Уншигч нь номын
сангийн дотоод дүрэм, журмын дагуу фондноос ном хэвлэлийг тодорхой хугацаагаар
гэрээгээр авах ба хуулбар хийлгэх.
4.1.3. Номын сангаас зохиож буй соёл олон нийтийн ажилд оролцох, номын сангийн
үйлчилгээний талаар санал оруулах
4.1.4. Орон нутагт
томилолтоор ажиллаж буй хүмүүс зөвхөн уншлагын танхимаар үйлчлүүлэх.
4.2. Номын
сангийн уншигч нь дор дурдсан үүрэгтэй.
4.2.1. Уншигч нь номын сангийн дотоод дүрэм, журмын
дагуу үйлчлүүлэх
4.2.2. Уншигч нь номын сангийн ном, хэвлэмэл бус
материалыг гэмтээх ба үрэгдүүлбэл “Алдагдсан
буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг нөхөн төлүүлэх журам“-ын дагуу төлнө.
ТАВ. НОМЫН САНГИЙН САНХҮҮ, ТӨСӨВ, ЭД ХӨРӨНГӨ.
5.1 Номын
сан нь дараах эх үүсвэрээр санхүүжинэ.
5.1.1. Улсын төсөв
5.1.2. Өөрийн үйл
ажиллагааны орлого
5.1.3.
Байгууллага, иргэдийн хандив тусламж, бусад төсөл хөтөлбөр
5.2. Ном хэвлэл, хэвлэмэл бус материал, техник
тоног төхөөрөмж, эд хогшил худалдан авахад зориулагдсан төсөвтэй байна.
5.3. Номын сан нь номын сангийн орчны нөхцөл,
үйл ажиллагаанд тавих шаардлага /MNS 5742:2007/ -д заасан зориулалтын барилга, техник тоног төхөөрөмж, эд хөрөнгөтэй
байна.