МОНГОЛЧУУД
ЭРТ ЦАГААС СУДАР НОМОО
ЭРХЭМЛЭН ДЭЭДЭЛЖ, АЛТ, МӨНГӨ, ШҮР,
СУВД ТЭРГҮҮТ ЕСӨН ЭРДЭНЭЭР УРЛАН БҮТЭЭЖ ИРСЭН ОЮУН СОЁЛЫН НАНДИН ӨВ УЛАМЖЛАЛТАЙ АРД ТҮМЭН БИЛЭЭ.
Уламжлал болгон
зохион байгуулагдаж буй “НОМ
ЭРДЭМ” 2 сарын аянд идэвхитэй оролцохыг
уриалж байна.
Нэг. Аяны зорилго:
Аймгийн нийтийн
номын сангийн үйлчилгээг иргэд уншигчдад хүртээмжтэй, чанартай хүргэх, номтой нөхөрлүүлэх, дэлхийн болон монголын
шилдэг зохиол бүтээлүүдийг таниулах, сурталчлах, ном унших соёлыг дээдлэн
хөгжүүлэхэд оршино.
Хоёр. Аяны зохион байгуулалт:
“Ном-эрдэм” хоёр сарын аяныг: ЕБС, Албан байгууллага, Аж ахуй нэгж, өндөр настан болон аймгийн нийт иргэдийн дунд зарлаж байна.
Аяныг: АЗДТГ, Нийтийн номын сан, Дэлхийн Зөн ОУБ, хамтран 03 –р сарын 01 –ны өдрөөс 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 2 сарын хугацаанд зохион байгуулна.
Аяны хаалтын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 05 сарын 11 нд номын сангийн уншлагын танхимд болно. Аянд
оролцогчдыг:
1.
“Тэргүүний уншигч” Нацагдорж тэмдэгтэн
2.
“Тэргүүний уншигч”
анги хамт олон
3.
“Оюунлаг байгууллага”
4.
“Оюунлаг гэр бүл”
5.
“Шилдэг гэрийн номын сан”
6.
“Уран жиргээ -2015” уран
уншлага зэрэг 6 номинацын
хүрээнд шалгаруулан дүгнэнэ.
Гурав. Шалгаруулах журам:
1.
“ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ НАЦАГДОРЖ ТЭМДЭГТЭН”
Зорилго: ЕБС-ийн сурагчдад ном унших сэдэл тэмүүлэл төрүүлэх, бүтээлчээр
унших арга зүйг эзэмшүүлэх зорилготой.
Хамрах хүрээ:
ЕБС-ийн сурагчид
Насны ангилал:
Ø
Бага нас /1-5-р
анги /
Ø
Дунд нас /6-9-р
анги /
Ø
Ахлах нас /10-12-р анги/
Хугацаа: 3-р сарын 01-нээс
05-р сарын 02-ыг хүртэл хугацаанд зохион байгуулагдана.
Шалгаруулалт: Оролцогчид номын санч А.Чимэгмаад бүртгүүлж, унших номоо програмд
уншуулах ба уншсан номын агуулагыг оновчтой тэмдэглэл хөтөлсөн байна.
Шагнал :
Ангилал тус бүрээс нэг, нэг “Тэргүүний
уншигч”-ийг шалгаруулан шагнаж
урамшуулна.
Ø Бага нас / Өргөмжлөл, Тэргүүний уншигч Нацагдорж
тэмдэг,
бэлэг дурсгалын зүйл /
Ø Дунд
нас /Өргөмжлөл, Тэргүүний уншигч
Нацагдорж тэмдэг бэлэг дурсгалын зүйл
Ø Ахлах
нас /Өргөмжлөл, Тэргүүний уншигч Нацагдорж тэмдэг, бэлэг дурсгалын зүйл
2.
“ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ” АНГИ ХАМТ ОЛОН:
Зорилго: ЕБС-ийн сурагчдад ном унших сэдэл тэмүүлэл төрүүлэх, бүтээлчээр
унших арга зүйг эзэмшүүлэх зорилготой.
Хамрах
хүрээ: ЕБС-ийн анги хамт олон
Насны ангилал:
Ø
Бага нас /1-5-р
анги /
Ø
Дунд нас /6-9-р
анги /
Ø
Ахлах нас /10-12-р анги/
Хугацаа: 3-р
сарын 01-нээс 05-р сарын 02-ыг хүртэл
хугацаанд зохион байгуулагдана.
Шалгаруулалт: Оролцогчид бүртгүүлж, уншигчийн карт нээлгэж ном уншсан байна.
Уншсан номыг программтай тулгаж,
уншигчийн тоог харгалзан дүгнэнэ.
Шагнал : Ангилал тус
бүрээс нэг, нэг “ТЭРГҮҮНИЙ
УНШИГЧ АНГИ ХАМТ ОЛОН”-ыг шалгаруулан
шагнаж урамшуулна.
Ø Бага нас
/ Өргөмжлөл, мөнгөн шагнал бэлэг
дурсгалын зүйл /
Ø Дунд
нас /Өргөмжлөл,
мөнгөн шагнал бэлэг дурсгалын
зүйл /
Ø Ахлах нас /Өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг
дурсгалын зүйл
3.
“ОЮУНЛАГ БАЙГУУЛЛАГА”
Зорилго: Иргэд уншигчдыг номтой нөхөрлүүлэх, дэлхийн болон
монголын шилдэг зохиол бүтээлүүдийг таниулан
сурталчлах, зохион байгуулж буй
үйл ажиллагаандаа албан байгууллага, аж
ахуй нэгжийг хамруулах, ном унших соёлыг дээдлэн хөгжүүлэхэд оршино.
Хамрах хүрээ: Албан
байгуууллага, Аж ахуй нэгж
Хугацаа: 3-р
сарын 01-нээс 05-р сарын 02-ыг хүртэл
хугацаанд зохион байгуулагдана.
Шалгаруулалт: номын
санч А.Чимэгмаад бүртгүүлж, уншигчийн
карт нээлгэж ном уншсан байна. Уншсан номыг программтай тулгаж, уншигчийн
тоог харгалзан дүгнэнэ.
Шагнал : Хамгийн олон ном уншиж идэвхтэй оролцсон байгууллага
хамт олныг шалгаруулан 3 байр эзлүүлэн
Өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгалын
зүйлээр шагнаж урамшуулна.
4.
“ ОЮУНЛАГ ГЭР БҮЛ”
Зорилго: Иргэд уншигчдыг номтой нөхөрлүүлэх, гэр
бүлээрээ ном уншдаг уншигчдын тоог нэмэгдүүлэх, таниулан
сурталчлах, зохион байгуулж буй үйл ажиллагаандаа гэр
бүлийн гишүүдийг өргөнөөр хамруулах, ном унших соёлыг дээдлэн хөгжүүлэхэд
оршино.
Хамрах хүрээ: Гэр бүлийн
гишүүд
Хугацаа: 3-р сарын
01-нээс 05-р сарын 02-ыг хүртэл
хугацаанд зохион байгуулагдана.
Шалгаруулалт: номын санч
А.Чимэгмаад бүртгүүлж, уншигчийн карт нээлгэж ном уншсан байна. Уншсан номыг программтай тулгаж, гэр бүлийн
гишүүдийн болон уншсан номын тоог
харгалзан дүгнэнэ.
Шагнал :
Хамгийн олон ном уншиж идэвхтэй оролцсон “ОЮУНЛАГ ГЭР БҮЛ”-ийг шалгаруулан
3 байр эзлүүлэн Өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгалын зүйлээр
шагнаж урамшуулна.
5.
“ШИЛДЭГ
ГЭРИЙН НОМЫН САН” ШАЛГАРУУЛАХ:
Зорилго: Гэрийн номын сантай иргэдийг таниулан сурталчлах, зохион байгуулж буй ном
солилцооны үйл ажиллагаагаа өргөжүүлэх,
хамтран ажиллахад оршино.
Хамрах хүрээ: Гэрийн номын
сантай иргэд
Хугацаа: 03-р сарын 20-ноос
04-р сарын 20-ыг хүртэлх хугацаанд зохион байгуулагдана.
Шалгаруулалт: Оролцогчид гэрийн номын сангийн зураг, номын жагсаалт, гэрийн хаяг, утасны дугаар
зэрэг материалыг 03 дугаар сарын 16-аас 04 дүгээр сарын 15-нд номын санч
А.Чимэгмаад бүртгүүлж өгсөн байна.
Бүртгүүлсэн оролцогчдын гэрийн номын санг 04 дүгээр сарын 20-нд гэрээр очиж үзэн номын нэр төрөл, чанар, тоог харгалзан дүгнэнэ.
Шагнал: “ШИЛДЭГ ГЭРИЙН НОМЫН САН”- г шалгаруулан 3 байр эзлүүлэн Өргөмжлөл, мөнгөн шагнал,
бэлэг дурсгалын зүйлээр шагнаж урамшуулна.
6.
“УРАН ЖИРГЭЭ” - 2015
УРАН УНШЛАГЫН НААДАМ
Зорилго: Дэлхийн болон
Монголын хүүхдийн шилдэг зохиол бүтээлийг хүүхэд багачуудад таниулах,
сурталчлах, тэдний дунд уран уншлагын урлагийг хөгжүүлэх зорилготой.
Сэдэв : Чөлөөт
Насны ангилал:
v
Сургуулийн өмнөх нас ба цэцэрлэг
v
Сургуулийн бага нас
/1-5-р анги/
v
Сургуулийн дунд нас
/6-9-р анги/
v
Сургуулийн ахлах
нас /10-12-р анги/
Зохион
байгуулах журам:
Уран
жиргээ -2015 Уран уншлагын наадмыг 3 үе
шаттайгаар зохион байгуулагдана..
v
1-р шат цэцэрлэг, сургуулийн хэмжээнд
v
2-р шат аймгийн хэмжээнд /аймгийн номын санд 2015.04.08 болно. /
v 3-р шат улсын хэмжээнд /2015
оны 04-р сарын 15-нд Монголын хүүхдийн ордны их танхимд явагдана.
2-р шатанд
оролцогчдын бүртгэлийг 2015 оны 04 дүгээр 01-нээс 04 дүгээр сарын 03-ны дотор номын санч А.Чимэгмаа бүртгэнэ. Бүртгүүлэхээр ирхэдээ:
v
1 хувь цээж зураг
v
Унших зохиол болон зохиолчийн нэрийг тодорхой мэдэж ирнэ.
Унших
зохиолын хугацаа 1-3 минут байна. Цэцэрлэгүүд болон Сургуулиуд
насны ангилал тус бүрд уран
уншигчийг шалгаруулан Тэргүүн байр эзэлсэн уншигчийг 2-р шатанд оролцуулна.
Шагнал : Ангилал тус
бүрээс нэг, нэг “УРАН
УНШИГЧИЙГ шалгаруулан шагнаж урамшуулна. Оролцсон
оролцогч бүрд бэлэг дурсгалын зүйл гардуулна.
Ø Сургуулийн
өмнөх нас ба цэцэрлэг
Ø Бага
нас / Өргөмжлөл, мөнгөн
шагнал бэлэг дурсгалын зүйл /
Ø Дунд анги
/Өргөмжлөл, мөнгөн шагнал бэлэг дурсгалын зүйл /
Ø Ахлах анги
/Өргөмжлөл, мөнгөн
шагнал, бэлэг дурсгалын зүйл
2-р шатны насны
ангилал бүрээс шалгарсан нэг, нэг нийт 4 хүүхэдийг 3-р шат буюу улсын наадамд оролцуулна..
Улаанбаатар хотод болох 3-р шат буюу Улсын
наадамд оролцох оролцогчдын зардлыг орон нутаг болон эцэг эхчүүд хариуцна.