БАТЛАВ
ЗАХИРАЛ Д.БАТМЭНД
ГЭРЭЭР НОМ ОЛГОХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ:
1.
Говьсүмбэр аймгийн
нийтийн номын сангаас номыг гэрээр олгоход энэхүү журмыг дагаж мөрдөнө.
2.
Энэхүү журам нь номын
сангийн үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй хүргэх зорилготой
3.
Энэхүү журмыг ном, хэвлэлтэй харьцаж буй номын санч,
уншигч бүр дагаж мөрдөнө.
ХОЁР. ГЭРЭЭР НОМ ОЛГОХ ТУХАЙ:
1. 1-2 хувьтай ном, хэвлэлийг гэрээр олгохгүй, 3-аас дээш хувьтай ном
хэвлэлийг гэрээр ном олгох журмын дагуу олгоно.
2. 1-3 ширхэг номыг 1-5 хоногийн хугацаатай олгоно.
3. Нэг номыг 1 хоногт ашигласаны төлбөрийг 200 төгрөгөөр тооцно.
4. Хугацаа хэтрүүлсэн тохиолдолд
хоногийн 1000 төгрөгөөр тооцно.
5. Хугацааг 1 удаа сунгана.
ГУРАВ. НОМЫН САНЧИЙН ХҮЛЭЭХ
ХАРИУЦЛАГА:
1. Номын санч нь уншигчдад ном
хэвлэл өгөх, буцааж авахдаа шалгаагүйгээс түүний хуудас урагдсан, гэмтсэн,
хуудас алга болсон тохиолдолд тухайн ном, хэвлэлийг бүрэн бүтэн болгох.
2. Хэрэв 3-аас дээш хувьтай ном алдаж үрэгдүүлсэн тохиолдолд
уг номыг тухайн үеийн ханшаар, 3-аас доош хувьтай ном, хэвлэл алдсан буюу
ашиглах боломжгүй болгосон бол номыг номоор нь мөн номын санд нөхөн бүрдүүлэх
шаардлагатай номоор төлүүлэх.
3. Гэрээр олгосон 1-2 хувьтай ном,
хэвлэлийг алдаж үрэгдүүлбэл Хөдөлмөрийн хуулийн 59-р зүйлийн 1,63 дугаар
зүйлийн 3-т заасны дагуу арга хэмжээ авна.
ДӨРӨВ. УНШИГЧИЙН ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА:
1.
Уншигч нь гэрээр ном
хэвлэл авахаар ирэхдээ хоногийн төлбөр, иргэний үнэмлэх буюу төрсний гэрчилгээг
барьцаална.
2.
Уншигч нь уншихаар авсан
ном хэвлэлийг бүрэн бүтэн байдлыг хариуцах ба тогтоосон хугацаанд нь тушаах.
3.
Хэрэв ном хэвлэлийг алдаж үрэгдүүлсэн, урж
гэмтээсэн, өнгө үзэмжийг бууруулсан,
мэдээллийн утгыг алдагдуулсан тохиолдолд “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном
хэвлэлийг төлүүлэх журам”-ын дагуу төлж номын санг хохиролгүй болгох.
4.
Уншигч нь гэрээр олгох
журмын 2 дахь заалтыг мөрдөж үйлчлүүлнэ.
ТАВ. НОМ ХЭВЛЭЛИЙГ ТӨЛҮҮЛЭХ.
1.
Алдагдсан ба гэмтээгдсэн
ном, хэвлэлийг төлүүлэхдээ хөдөлмөрийн хуулийн 63 дугаар зүйлийн 2, 64 дүгээр зүйлийн 1-д
заасны дагуу төлүүлнэ.
2.
Уншигч буюу номын санч
нь номын сангийн захиргаанаас тогтоосон хугацаанд төлбөрөө барагдуулахгүй
бол дараагийн шатны байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН.