Эрхэм зорилго
Хэрэглэгч бүрт мэдээлэл хүртэх боломжийг олгох мэдээллийн эрин үед хэрэглэгчдэд интернет дэх дижитал эх сурвалжуудад тулгуурласан электрон мэдээллээр үйлчлэх
Алсын хараа
Номын санг сургалт эрдэм шинжилгээ, мэдээллийн төв болгон хөгжүүлж хүн амд үзүүлэх мэдээллийн үйлчилгээний чанар хүрээ хүртээмжийг сайжруулахад оршино.
Зорилтууд
- Мэдээлэл авах ая тухтай орчин бий болгох
- Мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр хүний нөөцийг бүрдүүлэх
- Уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн ном хэвлэх мэдээллийн материалаар сан хөмрөгийн баяжилт хийх
- Уламжлалт үйлчилгээнээс гадна үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээт нэмэлт үйлчилгээнүүдийг зохион байгуулах
- Үйл ажиллагааны автоматжуулалт электрон мэдээллийг түгээх
Эрхэмлэх зарчим
Мэргэжлийн байгууллагын жишиг хэмжээнд нийцүүлэн ажиллах
Үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй байлгах
Хөдөөгийн хүн бүрт хүргэх үйлчилгээг чухалчлах
Олон нийтийн хамтын ажиллагааг эрхэмлэх